Хичээл, сургуулийн нээлтээ хийлээ

Тус ангийн 2018 оны сургуулийн жилд сургалт бэлтгэлийг зохион байгуулах хичээлийн жилийн нээлтийн ажиллагааг 2018.01.15-ны өдрийн 08:30 цагаас 11:30 цагийн хооронд офицер-10, ахлагч 32 хүний бүрэлдэхүүнтэйгээр сургалтын танхимд зохион байгууллаа. Үүнд:
Нэг. Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн “Цэргийн тангараг өргөх арга хэмжээг зохион байгуулах болон өргөсөн тангарагаа давтан төрийн дуулал дуулах, хүндэтгэлийн өдрийг тогтоох тухай” А/278 дугаар тушаалын дагуу х/а Н.Эрдэнэ удирдаж Монгол Цэргийн болон Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын албан хаагчийн тангараг давтах ёслолын арга хэмжээг зохион байгуулав.
Хоёр. Хичээлийн жилийг нээж ОБЕГ-ын Бодлого зохицуулалт, хамтын ажиллагааны газрын дарга д/х Л.Өлзийбаяр, Ангийн захирагч х/а С.Бямбасүрэн нээж үг хэлсэн ба ОБЕГ-аас хэрэгжүүлсэн болон хэрэгжүүлэхээр зорьж байгаа ажлыг товч танилцуулан нийт алба хаагчдад сурлагын өндөр амжилт гаргаж, мэдлэгээ өргөжүүлж цаашдын шалгалт, шүүлгэнд сайн хамрагдахыг хүсэв.
Гурав. 2017 оны хичээлийн жилд сургалтанд хамрагдсан 2 албан хаагч лифт, угсардаг шатны механик мэргэжлийн үнэмлэхтэй болсоныг гардуулан амжилт хүсэв. Мөн 2017 оны хичээл сургалтанд бүрэлдэхүүнээ сайн зохион байгуулж хамруулсан, үр дүнгийн гэрэгээ “А” үнэлгээтэй дүгнүүлсэн а/д Д.Ганбилэгийг шинэ принтерээр шагнасныг гардуулсан.
Дөрөв. Хичээлийн жилийн хөтөлбөр, цаг, сэдвийн төлөвлөгөөг а/х Д.Санжаасүрэн товч танилцуулсан.
Тав. Хичээлийн нээлтийн эхний хичээлээр “Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал” хичээлийг лекц хэлбэрээр, 2 цагийн хугацаатай х/а Н.Эрдэнэ зохион байгууллаа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

*