Мэндчилгээ

Бидний үйл ажиллагаатай танилцаж манай цахим хуудсанд …  хэрэглэгчээр зочилсон Эрхэм таны энэ өдрийн амар амгаланг эрэн мэндчилье.

Онцгой байдлын ерөнхий газрын харьяа Хангалт, үйлчилгээний анги нь Монгол Улсын нутаг дэвсгэрийн аль ч хэсэгт гамшиг, аюулт үзэгдэл, техникийн болон технологийн холбогдолтой аюул ослын үед авран хамгаалах, урьдчилан сэргийлэх, хойшлуулшгүй сэргээн босгох үйл ажиллагаанд Онцгой байдлын албаны техник багаж хэрэгслийн хангалтын бэлэн байдлыг бүрэн хангаж ажиллах үүрэгтэй Онцгой байдлын байгууллагын үндсэн бүтцийн нэг юм.

Тус анги 2004 онд Монгол Улсын Засгийн газрын 51 дүгээр тогтоолоор анх байгуулагдаж байсан бол Монгол Улсын Шадар сайдын 2008 оны  56 дугаар тушаалаар Автобааз,  2015 онд Засгийн  газрын 80 дугаар тогтоолоор Хангалт, үйлчилгээний анги болж өргөжин гамшгаас хамгаалах үйл ажиллагааны бодлогыг хэрэгжүүлэхэд бие бүрэлдэхүүний ая тухтай ажиллах бүхий л бололцоог бүрдүүлж ажиллах үүрэгтэйгээр өнөөг хүртэл тогтвортой ажиллаж, албан үүргээ нэр төртэй гүйцэтгэж байна.

Манай хамт олон цаашдаа олон бүтээлч ажлыг төлөвлөн эхлүүлээд байна. Энэхүү завшааныг ашиглан тус ангитай ажил, амьдралаа холбож, ард түмнийхээ сайн, сайхны төлөө амь, биеэ хайрлалгүй зүтгэн, ажиллаж байсан энэ цагийн эгэл баатар ахмад ажилтнууд, одоо ажиллаж байгаа болон ажиллаж байсан үе үеийн нийт алба хаагчид, улс орны минь өнцөг булан бүрт суугаа ард иргэд та бүхэндээ захирагчийн зөвлөлийн гишүүдийн нэрийн өмнөөс болон хувиасаа эрүүл энх, аз жаргал, ажлын амжилтыг хүсэн мэндчилж байна.