Ангийн танилцуулга

Хангалт үйлчилгээний анги нь Монгол Улсын Засгийн газрын 51 дүгээр тогтоол, Монгол Улсын Ерөнхий сайдын 2004 оны 8 дугаар захирамжийг үндэслэн Гамшгаас хамгаалах ерөнхий газрын даргын 2004.02.20-ны өдрийн  29 тоот тушаалаар ангийн Удирдлага, Санхүү бүртгэлийн алба, Хангалт үйлчилгээний алба, Техникийн алба гэсэн 3 нэгжтэйгээр батлагдсан орон тоогоор 8 төрийн тусгай албан хаагч, 59 төрийн үйлчилгээний албан хаагч, 34 гэрээт албан хаагчтайгаар гамшгаас хамгаалах үйл ажиллагааны бодлогыг хэрэгжүүлэхэд бие бүрэлдэхүүний ая тухтай ажиллах бүхий л бололцоог бүрдүүлж ажиллах үүрэгтэйгээр үүсэн байгуулагджээ.

Монгол Улсын Шадар сайдын 2008 оны  56 дугаар тушаалаар  84 төрийн тусгай, 19 гэрээт албан хаагч, нийт 457 нэгж техник, хэрэгслийг хариуцан болзошгүй гэнэтийн гамшиг, байгалийн бэрхшээл, аюул осол тохиолдсон үед авран хамгаалах, урьдчилан сэргийлэх, хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох үйл ажиллагаанд Онцгой байдлын албаны техник, хэрэгслийн бэлтгэл, бэлэн байдлыг бүрэн ханган ажиллах зорилготойгоор ОБЕГ-ын зохион байгуулалтын бүтцийн нэгж болон байгуулагдсан ба Санхүү ар талын газрын даргын удирдлаганд ажиллах Автобаазыг Хангалт үйлчилгээний ангийг түшиглэж буй болгожээ.

Онцгой  байдлын  ерөнхий  газрын Хангалт,  үйлчилгээний  анги нь 2015 онд Засгийн  газрын 80 дугаар тогтоолоор байгуулагдсан бөгөөд тус анги нь Захиргаа үйлчилгээний алба, Техникийн гэсэн 2 албатай, орон тоогоор 63 төрийн тусгай албан хаагч, 15 гэрээт албан хаагчтай байгуулагдан аюулт үзэгдэл, техникийн холбогдолтой ослын үед Онцгой байдлын албаны авран хамгаалах, урьдчилан сэргийлэх, хойшлуулашгүй сэргээн босгох үйл ажиллагаанд Онцгой байдлын албаны техник хэрэгсэл, хангалтын бэлэн байдлыг бүрэн ханган ажиллах үүрэгтэй Хангалт үйлчилгээний ангийг байгуулжээ.